Английн Гибралтар улсад үргэлжилж буй өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид ур чадвараа сорьж байна. Тэд тус тэмцээнтэй зэрэгцэж эхэлсэн “WDF Gibraltar open XX-2024” олон улсын тэмцээнд дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад оролцсон. Эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд “Хөх угалз” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Ц.Өнөрчимэг мөнгө, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Сатурн 180” клубийн тоглогч, Т.Борын нэрэмжит I дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Энэржин хүрэл цом авчээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “MGL darts” клуб, “Уужим од” ХХК-ийн тамирчин, “Winmau team 360” багийн гишүүн, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл V, тус клубийн Г.Ананд 32 дугаар байрт шалгарав.