2024 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
Хур тунадас: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 23-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26....-31 градус, өдөртөө -13....-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-24-нд цас, 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө бүх хэсгээр -9...-14 градус хүйтэн байна.