Олон улсад хөтөч, тайлбарлагчийг нэр хүндтэй ажил мэргэжилд тооцож, үнэмлэх олгодог жишиг бий гэнэ. Манай улсад аялал жуулчлалын улирал богино, нарийн мэргэжилтэн бэлтгэдэггүй зэргээс болоод хөтөч, тайлбарлагчдад мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг орхигдуулж иржээ. Харин өнгөрсөн онд шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд энэ чиглэлээр ажилладаг хүмүүст үнэмлэх олгох, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах зорилгоор ангилал, зэрэглэл тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хөтөч, тайлбарлагчдыг гишүүнээр бүртгэх, үнэмлэхжүүлэх, зэрэглэл тогтоох ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Тус холбоонд гишүүнээр бүртгүүлсэн мэргэжилтнүүдэд үнэмлэх олгох шалгалтын хураамжаас чөлөөлөх, гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаагаар хамруулах зэрэг хөнгөлөлтийг үзүүлж байгаа аж. Мэргэжлийн үнэмлэх олгох 2024 оны шалгалтын бүртгэл өнөөдөр дуусах нь.
Н.МИШЭЭЛ