Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залах айлдварыг нийт дацан хийдүүдэд илгээжээ. Айлтгалд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга хавсаргасан байна.
Мөн "Авралт дээд богд гэгээн Занабазар хутагтын үйл хэргийг залгамжлагч үе үеийн богдууд дараалан заларч нигүүлсэхүйн болгоол тааллаар шашин ном хамаг амьтныг тэтгэн хийд орон, хуврагийн аймгийг үлэмж арвитган ард олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлж, нийгэм соёлд түгээн зохиосон үйлс гавьяа нь өгүүлээд баршгүй санаанд багтамгүй ажгуу.
Иймээс X богд гэгээн Жэвзүндамба хутагт өнө мөнх удаан бат оршин дээдийн номыг болгоох зохиох үйлс, шашин амьтны тусыг цаглашгүй зохиох тэргүүтний тухайд Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүд болон бусад хийдүүдэд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншиж байхыг сонордуулан айлтгаж байна" гэжээ.
"Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"