Английн ВВС телевизийн бүтээсэн Ази тивийн өвөрмөц, ховор амьтдын тухай “Asia” баримтат, цуврал кинонд Монголоос соотон алагдаага (алагдаахай)-ыг онцолжээ. Дэлхий дахинаа алдартай агентлагийн уран бүтээлчид манай улсад л харж болох нэн ховор төрөл зүйлийг дүрс бичлэгт буулгахаар Өмнөговь аймагт хоёр жил дараалан, тус бүр нэг сарын хугацаанд ажилласан гэнэ. ВВС-гийнхэн уг бүтээлээ удахгүй олны хүртээл болгохоор төлөвлөж, триллерийг нь цацаад байна.
Байгаль орчны баримтат кино бүтээгч гэдгээрээ дэлхий дахинд танигдсан, зохиолч, телевизийн хөтлөгч, байгаль хамгаалагч Сэр Дэвид Аттенборо уг киног найруулж, дуу оруулжээ. “Дэлхий дээрх амьдрал”, “Цэнхэр гараг”, “Манай гараг” зэрэг бүтээлээрээ сая сая үзэгчийг амьдран буй ертөнцтэй нь танилцуулсан тэрбээр энэ удаагийн аяллаараа манай гаргийн хамгийн том тивийг нээхийг зорьсон аж. Ташрамд дурдахад, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг соотон алагдаага хэмээх амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгдсэн байдаг гэнэ.
Н.МИШЭЭЛ