Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд буюу өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, "Ланд 200" маркийн автомашин "Ford" машинтай мөргөлдсөний улмаас "Ford" машин шатсан байна. Улмаар машинд зорчиж явсан 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна.
Нас барсан долоон хүний гурвыг нь тогтоосон гэнэ. Харин дөрвөн хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж. Уг ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар ажиллаж байна.