Ямааны годрон өвчний улмаас малаа алдсан иргэдэд 2.8 тэрбум төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Эл өвчний улмаас 91 өрхийн 14 252 ямааг устгасан байна. Мөн цаашид уг өвчний эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэхийг Улсын онцгой комиссоос мэдээлэв. Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумд ямааны гоц халдварт годрон өвчин гарсныг өнгөрсөн сарын 10-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоосон байдаг. Тиймээс тухайн сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон. Түүнчлэн ойролцоох сумдад отор нүүдэл хийхийг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн зургаан сарын хугацаанд хориглоод буй юм.п