Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй байна.
Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.