Ахмад настны хөгжлийн төв, асаргааны олон хувилбарт үйлчилгээтэй болно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тодруулбал, ахмадууддаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ. Эдийн засгийн чадамжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах үүднээс 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг ажиллуулах хуулийн зохицуулалттай болгоно.
Улмаар ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжихээр төлөвлөж байгаагаа УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэллээ.