Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт, 42 км зайд уржигдар 21.50 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол 62 бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Тухайлбал, энэ сарын 10-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлсөн юм. Мөн өнгөрсөн сарын 21-нд Увс аймгийн Түргэнд газар дөрвөн магнитудын хүчтэй хөдөлжээ.
Үүнээс ес хоногийн дараа Ховд аймгийн Мянгад сумд газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Ханх суманд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд газар 6.5 магнитудын хүчтэй хөдөлж байжээ. Үүний улмаас нэг хоногт тухайн бүс нутагт газар 150 орчим удаа газар хөдөлжээ. Газар таван магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол зургаа, дөрвөн магнитудынх 19 удаа бүртгэгдсэн байна. Өмнө нь энэ бүс нутагт 1950 онд газар 6.8, 1985 онд газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлж байжээ.
Ч.ТУЯА