Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, армийн генерал Йоав Галант нарыг 2023 оны аравдугаар сарын 8-наас 2024 оны тавдугаар сарын 20-ны хооронд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах баривчлах тушаал гаргажээ.
Түүнчлэн тус шүүхээс Хамас бүлэглэлийн ахлах командлагч Мохаммед Дейфийг баривчлах тушаал гаргасан ч Израилийн арми түүнийг өнгөрсөн долдугаар сард Газад хийсэн агаарын цохилтын үеэр амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.
ОУЭШ Нетаньяху, Галант нарыг "Газын энгийн ард иргэдийг амьд үлдэхэд шаардлагатай хоол хүнс, ус, эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш, цахилгаан эрчим хүч гэх мэт зүйлсийг зориудаар,санаатай хасан боогдуулсан" гэж шүүх үзжээ.
Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг зөрчиж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад учруулахад Нетаньяху, Галант хоёрын гүйцэтгэсэн үүрэг, тэдэнд байгаа бүх арга хэрэгслээр тусламж үзүүлэхэд тус дөхөм үзүүлээгүй зэргийн үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан” гэж ОУЭШ-ийн мэдэгдэлд дурджээ.
Газад тусламж үзүүлэх явдал Израилийн зүгээс хэрэгцээгүй хэд хэдэн нөхцөлийг шаардсан гэж тус байгууллага мөн тэмдэглэсэн байна. "Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг хязгаарлах дайны тодорхой шалтгаан болон бусад үндэслэл тогтоогдоогүй" гэж ОУЭШ мэдэгдэв.
Үүнээс гадна шүүхэд татагсад эмнэлгийн хэрэгсэл, эм, тухайлбал өвчин намдаах, мэдээ алдуулах төхөөрөмжийг Газад хүргэхийг зориудаар хязгаарлах, хориглох замаар эмчилгээ шаардлагатай хүмүүст асар их зовлон учруулсан хариуцлагыг хүлээнэ гэдгийг тус мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Ерөнхий сайдын тамгын газар Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг "еврейчүүдийн эсрэг үзэл" хэмээгээд, Израиль ард иргэдийн хамгаалахын тулд "дарамт шахалтад бөхийхгүй" гэж мэдэгджээ.