АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргаанд сайдад нэр дэвшсэн хэд хэдэн хүн заналхийлэлд өртжээ. Энэ тухай Трампын сонгуулийн сурталчилгааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт мэдэгдэв.
"Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд томилогдсод болон засгийн газрын сайд нарын танхимд нэр дэвшсэн хэд хэдэн хүмүүс мөн тэдний гэр бүлийнхний амь насанд америк бус заналхийлэл хийлээ" гэж Левитт хэлэв.
Тэсрэх төхөөрөмж ашиглахаас эхлээд тэдний өмнөөс яаралтай тусламжийн алба, тэр дундаа зэвсэгт цэргийн хүчнийхэнд хуурамч дуудлага өгөх хүртэл зэргээр заналхийлж байна гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж тодруулжээ