Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг барьжээ. Цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна болон тоглоомын талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэнэ. Уг барилга нь хоёр давхар бөгөөд гал тогоо, хувцас солих, эмчийн, ариун цэврийн, унтлагын, агуулахын, бүлгийн өрөө болон бусад тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан налуу зам, ариун цэврийн өрөө, чиглүүлэгч зэргийг бүрэн шийдсэнээрээ онцлогтой гэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрэл ордон” болон “И Пи Эс групп” компанийнхан тус цэцэрлэгийг барьсан юм байна.
М.ОЧ