Хонконгод үргэлжилж буй өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах бүжгийн болон нээлттэй зэрэглэлийн тэмцээнд “Moon dance” клубийн тамирчид оролцож байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд өсвөр үеийнхнээс “Хүүхэд-1” ангиллын стандарт, латин бүжгийн төрөлд Р.Төгстөгөлдөр, Г.Гэгээ нар зургаан алт, дөрвөн хүрэл, Э.Хувьтөгөлдөр, Н.Номин-Эрдэнэ нар зургаан мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл есөн настай Э.Сондор вальс, Венец вальс, түргэн алхаа төрөлд түрүүлж, Азийн аварга болсон юм.
“Хүүхэд-2” ангилалд M.Тэнүүн, Г.Үүлэн нар нээлттэй стандарт бүжгийн тэмцээнд мөн зургаан алт, латин бүжгийнхэд дөрвөн хүрэл медаль гардав. Сонирхуулахад, дауны синдром, оюуны хоцрогдолтой хүүхдүүдийн авьяасыг зөв нээж, хөгжүүлбэл амжилтад хүрэх боломжтой. Тухайлбал, Я.Мягмарсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нар бүжиглэх авьяастай. Тэд бүжгийн спортоор нэг жил уйгагүй бэлтгэл хийж, мэргэжлийн тамирчидтай дүйцэх хэмжээнд сурсан байна. Тэд Бүгд Найрамдах Ирланд Улсад ирэх онд болох дэлхийн тусгай олимпын өвлийн их наадамд эх орноо төлөөлж оролцох аж.