Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ИТХ-ын дарга А.Баярт өчигдөр өргөн мэдүүллээ. Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулснаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн гэв.
Дэд бүтцийн хүрээнд Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах гэнэ. Мөн хэт төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Ч.ЗУЛ