МИАТ ТӨХК-ийн 2024 онд тээвэрлэсэн зорчигчийн тоо энэ сарын 8-нд нэг саяд хүрсэн. Тодруулбал, тус компани OM301 аяллын дугаартай, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр нэг сая дахь зорчигчоо тээвэрлэснээ олон нийтэд зарласан юм. Тэгвэл “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар энэ онд үйлчлүүлсэн хоёр сая дахь иргэнийг уржигдар тодруулж, Улаанбаатар-Бээжин чиглэлд үнэгүй зорчих эрхээр шагналаа. МИАТ ТӨХК-ийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчигч Т.Ганхөлөг энэхүү эрхийн эзэн болсон аж. Ингэснээр “Чингис хаан” нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчийн тоо он дуусахаас нэг сарын өмнө хоёр саяас давлаа.
Өчигдрийн байдлаар манай улсад 760 872 жуулчин ирээд буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар буюу 36 мянгаар өссөн дүн аж.