Засгийн газраас 2022 онд Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай 180 дугаар тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийж байгаа гэнэ.
Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд хаягийн өгөгдөл мэдээллийг засварлаж, мэдээллийн сан байгуулан, хаяг олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжээ. Гэвч үүнд төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбох, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах ажил дутмаг гэнэ. Тиймээс дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулсан аж.
Ажлын хэсгийнхэн БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар, геоматикийн корпорацтай нь хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хаягжуулалтын хууль, тогтоомж, эрх зүйн орчин шинэчлэх нь. Мөн хаягийн мэдээллийг удирдах дэвшилт систем бий болгохоор төлөвлөжээ. Үүнээс гадна гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг алдаагүй хаягжуулуулах гэнэ. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан замчлалын систем бий болгох замаар түргэн тусламж, онцгой байдлын тусламж, үйлчилгээ, ачаа тээвэр хүргэлтийг хялбар, шуурхай болгох зэрэг ажил хийх юм.
М.ОЧ