Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр "Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулсан. Уг санамж бичгээр тохирсон хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байна.
Түүнчлэн АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай ард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.