Cар шинийн баярыг тохиолдуулан амарсан томоохон захуудын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэхийг тодрууллаа. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Барс-1”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрөөс “Сандэй”, маргаашаас “Барс-2”, “Хархорин, “Хүчит шонхор”, “Дүнжингарав” зах ажиллах нь. Тэгвэл “Баянзүрх” зах баасанд, “Саруул” бямба гаргаас хэвийн ажиллах юм байна. Харин “Нарантуул”, “Баялаг ундраа”, “Содон бөмбөгөр” худалдааны төв ирэх долоо хоногийн лхагва гаргаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа