Канад улсад энэ сарын 22 хүртэл үргэлжлэх пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын пара цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад Б.Ганболд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр пара гүйлтийн цанын таван км-ийн сонгомол ангилалд долоон тамирчинтай өрсөлдөж, 17 минут 57 секунд долоон долийн хугацаанд замаа амжилттай дуусгаж, шагналын тавцанд зогссон. Манай тамирчин 10 км-ийн зайд өнөөдөр хурд сорино.
“Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд оролцсон тэрбээр Азийн цомын хүрэл медалийг эх орондоо авчирч байв. Үүний дараа манайхан Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд уралдах юм.