“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж
2024-02-16
Хөдөлмөрийн зах зээлийг хямралд хөтөлсөн үл ойлголцлын хана
Z үеийнхэн 2020 онд хөдөлмөрийн насны хүн амын 12 хувийг эзэлж байсан бол 2025 онд 23, 2030 онд 34, 2035 онд 43 хувийг бүрдүүлнэ гэж судлаачид тооцоолж буй. Тодруулбал, 10 жилийн дараа гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тал шахам хувийг энэ үеийнхэн эзэлнэ гэсэн үг.
2024-02-16
“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр торгосон ялыг хэвээр үлдээлээ
“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж.
2024-02-16
Бали арлыг зорих жуулчид 10 ам.долларын хураамж төлнө
Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялалын жуулчлалын хураамж буюу “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
2024-02-16
Ихэнх нутгаар шуурч, эрс хүйтэрнэ
Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-16
Нэгдүгээр сард 7863 гадаад иргэн оршин суух үнэмлэх авчээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард 2699 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 737 гадаадын иргэнд виз, 31 улсын 3495 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1773 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5987 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 4012 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16 781 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
2024-02-15
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг эхлүүлэв
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Үүний дагуу энэ онд дөрвөн удаа шалгалт авах хуваарь гаргажээ. Хуваарь ёсоор2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэлийг өчигдрөөс эхлүүллээ. Энэ сарын 29-ний 09.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан бүртгэлийг үргэлжүүлэх нь
2024-02-15
25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь гэрлээгүй
Гэгээн хайрын буюу олны нэрлэж заншсанаар Валентины өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гэрлэлттэй холбоотой тоон мэдээллийг танилцуулсан юм. Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэснээр Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн манай улсад бий аж. Түүнчлэн Валентин нэртэй гурван хүн байгаа гэнэ
2024-02-15
Дээрмийн хэрэгт холбогдсон эмэгтэйг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авав
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн байгаа газрыг тогтоон эх оронд нь шилжүүлэн авчирч буйбилээ. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Туркээс шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна
2024-02-15
Баянгол дүүрэгт байрладаг дэлгүүрт гал гарлаа
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн дэлгүүрт өчигдөр гал гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан 16.04 цагт хүлээн авсан байна. Өчигдөр 18.40 цагийн байдлаар манай сонины дугаар шилжих мөчид галыг бүрэн унтраагүй байлаа
2024-02-15
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дундговь аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авчээ. Сураггүй алга болсон 2 иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2024-02-15
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна
Цаг уурын байгууллага зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулсаар буй. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг аймгуудын цаг агаар, өвөлжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг цувралаар танилцуулж, малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна
2024-02-15
АТГ: 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 525 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 284 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-02-15