Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн уулархаг хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай (2024.02.15) байна.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг нуурын орчим цасны нуранги үүсч, нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 21 алба хаагч, 2 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Ахлагч Ц.АЛИМАА