Вьетнамын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
Ингэснээр Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломж бүрдэх юм.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар