Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн дэлгүүрт өчигдөр гал гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан 16.04 цагт хүлээн авсан байна. Өчигдөр 18.40 цагийн байдлаар манай сонины дугаар шилжих мөчид галыг бүрэн унтраагүй байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас нөхцөл байдлыг тодруулахад “Манай байгууллагын харьяа аврах, гал унтраах таван ангийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байгаа. Түймрийг хараахан унтраагаагүй. Сэндвичэн барилга галд өртсөн. Тухайн барилгад хувцас болон бусад эд зүйл зардаг дэлгүүр үйл ажиллагаа явуулж байж. Хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор алга. Галыг бүрэн унтраасны дараа шалтгаан нөхцөлийг тодорхойлно” гэсэн мэдээлэл өглөө.
Бэлтгэсэн М.Оч