БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд дөрвөн өдөр бүртгэнэ. Мөн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийх аж. Тодруулбал, шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Ehalamj.mn цахим сайтаар зохион байгуулна. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авах аж.
Үүнд:
- Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны гуравдугаар сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 23-ны хооронд
- Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны зургадугаар сарын 10-28-ны хооронд
- Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 6-ны хооронд болно.
Эх сурвалж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар