Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дундговь аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авчээ. Сураггүй алга болсон 2 иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарчээ. Замд гарсан өдрөө буюу 13-ны 22:00 цагийн орчим Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна.
Дээрх хүмүүсийг харсан хүмүүс Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү.