Метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлав
“Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өчигдөр зарлалаа. Төслийн ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлжээ. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл хариуцаж байгаа билээ.
2024-10-04
Үүдэл эс ашиглан чихрийн шижин өвчнийг амжилттай эмчилжээ
БНХАУ-д анх удаа чихрийн шижин өвчнийг үүдэл эс ашиглан эмчлэх туршилт амжилттай болсон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өмнө нь дөрөвдүгээр сард Шанхай хотод амьдардаг 59 настай, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй эрэгтэйг ийм туршилтад хамруулсан бол энэ удаа Тяньжинь хотод оршин суудаг, 25 настай, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй эмэгтэйд мэс ажиллавар хийсэн нь амжилттай болсон аж.
2024-10-04
Сурагчид нутгийнхаа онцлог, түүхийг англи хэлээр тайлбарлана
Сурагчид нутгийнхаа газар зүйн онцлог, үүх түүхийг англи хэлээр тайлбарлана. Хэнтий аймгийн Дадал сумын англи хэлний багш М.Золзаяа энэ талаар “Бид байгальд ээлтэй хөтөч хүүхдүүд бэлтгэх зорилготой “Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд нээж нийт 44 хүүхдийг хөтөч тайлбарлагчаар бэлтгэсэн.
2024-10-04
“Монгол орны ургамлын улаан данс”-ыг хэвлүүлэхээр бэлтгэж байна
Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар хурал (CBD)-аар баталсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-25-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажил өдгөө манай улсад үргэлжилж буй аж.
2024-10-04
ХСҮТ робот мэс засалчтай боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д өчигдөр Робот мэс заслын сургалтын төв нээлээ. Ийм төв байгуулснаар робот мэс заслын эмчилгээг манай улсад нэвтрүүлэх суурийг тавьж буй аж. Тодруулбал, эмч, мэргэжилтнүүд уг сургалтын төвд 40-50 цагийн хичээл судалж, дадлагажих гэнэ. Үүний дараа робот мэс засалчийг удирдан хагалгаа хийлгэх эрхтэй болох нь.
2024-10-04
Цас орж, хүйтрэхийг анхааруулав
Манай орны зарим аймгийн нутгаар энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, Ховд, Архангай, Булган, Баянхонгор аймгийн нийт, Хөвсгөлийн өмнөд хэсгээр өнөөдөр цас орох төлөв гарсан байна. Түүнчлэн маргааш Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутгаар цас орж, хүйтрэх аж.
2024-10-04
“Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу?
Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, олон нийтэд хүргэсний төлөө Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, эсэргүүцэж байна.
2024-10-03
Хүүхдийн шударга байдлыг үнэлэх судалгаа хийж байна
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албанаас төрийн байгууллагуудын, авлигад өртөж болзошгүй ажлын байрны, улс төр, хууль хяналтын байгууллагын болон хүүхдийн шударга байдлын судалгааны ажлыг эхлүүлснээ өчигдөр мэдээллээ.
2024-10-03
Хүлэрт намаг бүхий 20 мянган га талбайг нөхөн сэргээж, хамгаална
Манай улс 2015-2017 онд “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төсөл хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд судалгаа хийгээд нийт хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтсоныг тогтоосон. Тэгвэл 2024-2027 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, албан ёсны нээлтийг нь уржигдар зохион байгуулсан “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийхээр төлөвлөжээ.
2024-10-03
Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх нь
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газрыг чөлөөлөх үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Үүний хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцын сан бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
2024-10-03
Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд хийж эхэлнэ гэдгийг салбарын яам, холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдэд хийх заалттай уг дархлаажуулалтыг одоо болтол эхлүүлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн бол ХӨСҮТ-ийнхөн “Вакцинжуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж огт товлоогүй. Ямартай ч бид холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. ЭМЯ-ны шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм.
2024-10-03