Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын сонгодог дартсын холбооноос “Target classic open-10” чансааны оноо олгох тэмцээн зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд 53 хос өрсөлдсөнөөс спортын мастер Ө.Жаргалсайхан, Б.Давааням нар түрүүлж, шилдгээр тодров.
Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдсөн ОУХМ М.Алтантүлхүүр, В.Орхон нар мөнгө, Б.Давааням, С.Гантулга нар хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийнхэд 33 хос ур чадвараа сорьж, ОУХМ Н.Одончимэг, Э.Сүнжидмаа нар тэргүүн байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн сонирхогчдын ангилалд 103 тамирчин оролцсоноос “Есөн сум” клубийн Г.Ганбаяр, эмэгтэйчүүдийнхэд 37 тамирчнаас Г.Жавзандолгор (“Цэгц клуб”) алтан медалийн эзэд болсон юм.
Г.БАТЦЭЦЭГ