2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -30...-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22...-27 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -18…-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр . Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2024 оны 11-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.