“Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ. Эл үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан дэлгэснээрээ онцлогтой гэнэ.
Мөн шинэлэг, өвөрмөц уран бүтээлүүдээр Үндсэн хуулийн ач холбогдол, зүйл заалтуудыг хүүхэд, залууст таниулах зорилготой аж. УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейнхэн хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнг энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгох аж.