Хоёр улсын урлагийн тоглолтыг 1000 орчим үзэгч үзжээ
Хүндэтгэлийн тоглолт нь соёлын өв, уламжлалт урлагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах ач холбогдолтой болсон бөгөөд Монгол, Узбекистан хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талууд онцлов.
2024-06-28
Энэтхэгийн Сонгуулийн төв комиссын дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зургадугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа аж. Өнөөдөр Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2024-06-28
УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан.
2024-06-28
Үндэсний аудитын газраас явцын тайланг мэдээлээгүй гэв
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагуудаас УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглаж буй үйл явцынхаа талаар мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 21-нд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн болсон санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонгож турших боломжийг улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд олгосон. Үүнд оролцсон тухайгаа “МИДАС” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал танилцуулав. Ямар нэгэн зөрчил, сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд хяналтын тооллогыг тухайн санал авах байрны камерт ойрхон хийх саналтай буйгаа уламжиллаа.
2024-06-27
Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэд энэ удаагийн сонгуулиар хамгийн түрүүнд сонголтоо хийж, саналаа өгсөн. Тэгвэл өнөөдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөө илэрхийлж, хүсэлт гаргасан 16 352 иргэн улс төрийн сонголтоо хийх нь. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй болсон, Дайчилгааны тухай хуульд зааснаар нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд, мөн захиргааны журмаар албадан эмчлүүлж буй болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой юм
2024-06-27
Нэр дэвшигчийн сонсголыг хориглосон шийдвэрээ Цэц хэвээр үлдээлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
2024-06-27
13 дугаар тойрог: АЛСЛАГДСАН ГЭЭД АД ҮЗЭГДЭВ ҮҮ
Налайх, Багануур, Багахангай дүүргийг нэгтгэсэн 13 дугаар тойрогт 31 хүн өрсөлдөж байна. Хоёр мандаттай тус тойрогт бие даагч алга. МАН-аас Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарыг нэр дэвшүүлжээ. Налайхаас сонгогдсон С.Амарсайханы онцгой байдлын салбарт хийсэн онцлох ажлыг нэрлэж чадахгүй нь. Харин ч эл салбарын ослууд түүний үед тасарсангүй. Цар тахлын үед хөл хорьсон бүсэд эхнэртээ ээж, аавыг нь эргэх зөвшөөрөл өгсөн нь иргэдийн эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлсэн гэх зэргээр түүний талаар шүүмжилж болно. Багануураас сонгогдсон Ц.Сандаг-Очирын хувьд хууль зүйн асуудлаар түлхүү байр суурь илэрхийлдэг ч шинэ гишүүн хэвээрээ үлдэх шиг, үйл хэргээрээ тэгтлээ танигдсангүй.
2024-06-26
Үндэсний эвсэл: Эрх баригчид Увайгүй үйлдлээ зогсоо
Гэвч манай штабт шалгалт хийж, тойргуудаар ажиллаж буй нэр дэвшигчдэдээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сонгуулийн тактикаа ярилцах боломжийг хааж байна” гэв. Тус эвслийн хуульч Ө.Батхүү “Уг сонгуульд Үндэсний эвслийг оролцуулахгүй байх, саад учруулах ажиллагаа явуулж байна. Эвслийн тэргүүн болон гурван нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь хууль бус байсныг шүүх тогтоосон. Жагсаалтаар нэр дэвшсэн Н.Хулан хамгийн сүүлд үнэмлэхээ авлаа. Сонгууль бол төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, ажиллаж чадаагүйд нь хариуцлага тооцох арга зам. Үүнд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцож буй нь харамсалтай байна. Эхлээд нэг хэвлэлээр мэдээлэл цацаад, араас нь цагдаагийн байгууллагынхан шалгадаг нь танил технологи биш гэж үү. Шударгаар өрсөлдье” гэлээ.
2024-06-26
11 дүгээр тойрог: СОНГОЛТ ЦӨӨТЭЙ СОНГИНОХАЙРХАН
Сонгинохайрхан дүүрэг буюу 11 дүгээр тойрогт 85 хүн өрсөлдөж байгаагийн тав нь бие даан нэр дэвшигч. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёлын сайдаар томилогдохоосоо өмнө “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин УИХ-ын гишүүд болон сайд нарт төмс тараасан нь түүний ёс зүйг хэмжсэн хэрэг байв. Ч.Номин хувийн телевизийнхээ ажилчдад олигтой цалин өгдөггүй гэх шүүмжлэл нь соёлын салбарт ч өрнөсөн бөгөөд өнөөгийн эрх баригчдын өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн онцлох амлалт болох Соёлын яамыг байгуулсан ч олигтой удирдаж чадаагүй. Аавынхаа нутгийг бараадан Говь-Алтайд нэр дэвшихээр горилж байсан түүнд олдсон тойрог нь Сонгинохайрхан юм.
2024-06-26
Сонгуулийн зардлын тайлангаа ил тод мэдээлэх хугацаа дуусав
Үүний дагуу нэр дэвшигчид өдөр тутмын сонинууд болон цахим хуудас зэргээр тайлангаа танилцуулжээ. Энэхүү сонгуульд өрсөлдөж буй бүх нам, эвсэл, 1300 гаруй нэр дэвшигч бүгд хугацаандаа тайлангаа ил тод тайлагнасан, эсэхийг Үндэсний аудитын газар (ҮАГ) хянах аж. Сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь олон нийтэд мэдээлж, ҮАГ-т хүргэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг хорин мянга, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм байна.
2024-06-26