Манай улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орон даяар зохион байгуулсан. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт ирлүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог одоо ч үргэлжлүүлж буй юм. Эрт илрүүлэх үзлэгт энэ сарын 15-ны байдлаар 1 550 000 хүн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 45.7 хувийг эзэлж буй. Үзлэгт хамрагдсан иргэний 51 хувь нь нийслэлд, 49 хувь нь орон нутагт амьдардаг аж. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, зүрх, судас, дотоод шүүрэл, бамбай булчирхайн өвчин давамгайлжээ.
Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой. Гэвч иргэд хоёр дахь удаагийнхаа эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна гэх гомдол гарах болсон. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлстийн дарга Г.Ганхуягаас лавлахад “Хоёр дахь удаагийн эрт илрүүлгийн ажлыг 2025 оноос хэрэгжүүлнэ. Өмнөхөөс арай өөрөөр зохион байгуулахаар ярьж байна. Тодруулбал, эхийн хэвлийд ураг байхаас нь эхлээд нярай, балчир үе гэх мэтээр насны хувьд илүү нарийвчлах юм” гэв.
Ч.Болор