Европын хөл бөмбөгийн шилдэг лигүүдийн шинэ улирал аль хэдийн 25 хувиа туулаад байна. Шигшээ багуудын тоглолтын улмаас топлиг түр завсарлаад буй. Энэхүү завшааныг ашиглан багууд улирлыг хэрхэн эхлүүлснийг товч дүгнэе.
ГЕРМАНЫ БУНДЕС ЛИГ
Байерн: Өрсөлдөгч багууд нь “Байерн”-ы хаалга руу ойртож очихын аргагүй болжээ.
Лайпциг: Хүснэгтийн 12 бус, хоёрдугаар байрт жагсаж буйнхаа төлөө тэд хаалгач П.Гулачид талархах ёстой. Айнтрахт: О.Мамуш-Х.Экитикийн хослолыг дэлхийн шилдэг гэж тооцож болохоор хэмжээнд хүрчээ.
Байер: Хямдхан гоол алдахаа боливол ч...
Фрайбург: Ухаалаг, тактик сайтай дасгалжуулагч К.Штрайхын удирдлагад өдий зэрэгт хүрсэн тус багт энэ түвшнээ улам ахиулахад юу хэрэгтэй вэ?
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ
Ливерпуль: 17 тоглолтын 15-д нь ялалт байгуулснаар А.Слот шинэ улирлыг, шинэ ажлаа дэндүү сайн эхлүүллээ.
Манчестер сити: Родри байхгүй бол...
Челси: К.Палмерын тоглолт улам сайжирсаар, багийнхаа гол тоглогч болов. Дасгалжуулагч Э.Мареска түүнтэй “Сити”-д хамт ажиллаж байсан билээ.
Арсенал: Уналт, тааруу үр дүнгүүд. Лигийг тэргүүлэгчээс есөн онооны хойно. Спортын албаны захирал Эду ажлаа орхив. Лондоны багийн байдал бишидлээ.
Ноттингем форест: Довтлогч К.Вүүд нь найман гоол оруулснаар багийнхаа гэнэтийн амжилтын гол эзэн болов.
ИСПАНИЙН ЛА ЛИГ
Барселона: Хэт шахсан хамгаалалтын шугам, хүснэгтийн дээд байрлал нь тус багт яг таг зохиж байна.
Реал: К.Мбаппегээр хүчээ зузаатгасан энэ баг хүлээлтээс доогуур тоглосоор буй.
Атлетико: А.Гризманн сайн тоглож байгаа ч багийн тоглолт, бүрэлдэхүүн, схем гээд бусад зүйл нь тогтворгүй байгаа.
Виллареал: А.Перес (долоон гоол) хэдий мундаг тоглож байгаа ч эсрэг багийн хамгаалалтыг сүйтгэж буй А.Баэна энэбагийн шижир эрдэнэ нь ажээ.
Осасуна: “Барселона”-г энэ улиралд хожсон анхны баг болж байсан “Осасуна” хэдий оруулснаасаа олон гоол алдсан. Гэвч хүснэгтийн тавдугаарт бичигдэж байгаа нь аз эз, мөн амаргүй тоглолтоос оноо “зулгааж” чаддаг өвөрмөц тоглолтынх нь ач юм.
Э.МАНЛАЙБААТАР