Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм. Цэцийн 05 дугаартай эл дүгнэлтийг УИХ дараа сард нь хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй билээ. Дээрх зохицуулалтуудыг тусгасан УИХ-ын хяналт шалгалтын, Үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг эц өчигдөр их суудлын хуралдаанаараа хэлэлцэн эцэслэж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээлээ. Ингэснээр тэднийг нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилохоор болж байна. Өнгөрсөн хугацаанд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, .Энхтуяа, .Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын зургаан гишүүнийг эцэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилсон билээ.