Үнэт цаасны арилжаа өмнөх оныхоос 75.9 хувиар өсжээ“Монголын хөрөнгийн бирж” болон “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК энэ оны эхний 10 сард 1.1 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 75.9 хувиар буюу 492.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. Нийт гүйлгээний 65.2 хувь нь анхдагч, 34.8 хувь нь хоёрдогч зах зээлийн арилжаа байсан бөгөөд 62.2 хувь нь компанийн бонд, 13.4 хувь нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.4 хувь нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх байв.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлдэг гол үзүүлэлт болох Топ-20 индекс аравдугаар сард өмнөх сарынхаас 75.3, өнгөрсөн жилийнхээс 13 337 нэгжээр өсөж, 48 410-т хүрчээ. Харин эл зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын нийт үнэлгээ 12.4 их наяд болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.1 хувиар буюу 2.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гэнэ.
Н.ГАН