МАН-ын төв штабаас мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн санал хураалт эхлээд 7 цаг болж байна. Иргэдийн ирц өндөр идэвхтэй байна. Харамсалтай нь, АН-ынхан хууль бус үйлдэл гаргаж байна. Бүр Сонгуулийн тухай хууль зөрчиж мөнгө тарааж, машинаар иргэдийг зөөж, мессеж бичиж байна гэв. Тодруулбал, АН 300 мянган төгрөгийг дугтуйлж айлуудад тараасан. Тэр ч бүү хэл иргэд рүү мессеж бичиж, хэнд саналаа өгч байгааг ажиглагч нар харж байгаа хэмээн дарамталсан.
Мөн Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймагт, мөн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт дугааргүй машинаар иргэдийг бөөнөөр зөөж байна. Улмаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч байгаа дохионы хэлмэрч нар "АН-ыг сонгоорой" гэж хэлсэн. Энэ нь иргэдийн сонголтод бүдүүлгээр халдсан явдал. Энд ярьсан бүхнээ бичлэгээр баталгаажуулсан. Харин манай нам хууль зөрчөөгүй гэлээ.