Хөл бөмбөгийн “Панда кап-2024” тэмцээнд оролцож буй Монголын 19 хүртэлх насныхны шигшээгийн тамирчид Австрали улсын багтай тоглоно. Эл улсын шигшээ энэ жил долоон тоглолтод оролцохдоо тав хожин, нэг тэнцэж, ялагджээ. Тэд дээрх тэмцээнд одоогийн байдлаар Киргизийн тоглогчдыг 4:2-оор буулган авч, өмнөд хөршийн тамирчидтай 1:1-ээр тэнцэн, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй. Тус багийн онцлох тоглогч нь Нидерландын “PSV Eindhoven” багийн Маркус Юниc.
Энэ удаа Австралийн насанд хүрэгчдийн шигшээ баг дэлхийн чансааны24 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиногоос эмэгтэйчүүдийн лигийн шинэ аварга “Ховд вестерн ФС” клубийн тоглогчдод тусгайлан баяр хүргэсэн захидал илгээсэн байна. Түүний талархлын захидлыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд тус клубийн гүйцэтгэх захирал Б.Санжаа, багийн ахлагч А.Алтантуяа нарт гардуулав.