Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө. Ерөнхийлөгч саналаа өгөхөөсөө өмнө "Ард иргэддээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 1992 оноос хойш 9 дэх удаагаа бид сонгуулиа өгч байна. Бид 100 жилийн өмнө хаант засаглалыг халж, Үндсэн хуулиа баталж байсан. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Хуучин бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ удаа холимог тогтолцоонд орж 126 гишүүнтэй болох нь. 1992 оноос хойш хамгийн олон нам , бие даан нэр дэвшигч сонгуульд нэр дэвшиж байна.
Залуу нь 25, настай нь 79 настай байна. Нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ их сайхан явдал. Нийт 1341 хүн нэр дэвшиж байна. УИХ-ынхаа сонгуульд идэвхтэй оролцоорой. Төр улсаа төвшитгөхөд хүн бүрийн оролцоо чухал. Төрийн эрх ард түмний гарт бий. Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай" хэмээлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон нэр бүхий улстөрчид саналаа өгсөн юм.