“Узбекистан” олон улсын чуулга уулзалтын ордонд зохион байгуулагдсан хоёр улсын анхны хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С. Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Ж. Ходжаев нар нээж үг хэлсэн урилгаар хоёр талын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудын Тэргүүн нар зэрэг нийт 1000 орчим үзэгч үзэж сонирхов.
Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь соёлын өв, уламжлалт урлагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах ач холбогдолтой болсон бөгөөд Монгол, Узбекистан хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талууд онцлов.