“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээний арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэв. Тус нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж, тогтолцооны шинэчлэл хийсний үр дүнд 2023 онд зэсийн баяжмал 599.6 мянга, нүүрс 35.1 сая тонныг олборлож, борлуулалтын орлого нь 14.9, цэвэр ашиг нь 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар “Эрдэнэс Монгол” нэгдэл тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрджээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10 мянган айл орон сууцын хөтөлбөрт хамрагдах боломж бүрдүүлсэн байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд Ган үйлдвэрлэлийн, Барилгын материал үйлдвэрлэлийн, Нүүрс-химийн, Жонш боловсруулах, Кокс-химийн цогцолбор байгуулах газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг эрчимжүүлэх нь.