Японы Улсын агаарын тээврийн “Жапан эйрлайнс” компани энэ оны наймдугаар сараас Монгол руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Ингэснээр зорчигчид Токио-Улаанбаатар чиглэлд МИАТ ТӨХК-ийнхаас гадна “Жапан эйрлайнс”-ын агаарын хөлгөөр зорчих боломж бүрдсэн билээ. Эл хоёр компани жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор дамжин нислэгийн урамшуулал зарласнаа олон нийтэд танилцуулав.
МИАТ-ийн нислэгээр Улаанбаатараас Токиод хүрсэн зорчигчдыг “Жапан эйрлайнс” компани Японы Осака, Нагояа, Австралийн Мельбурн, Вьетнамын Ханой, Хо Ши Мин, Сингапур луу хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Үүнийг олон улсад “код хамтран эзэмших нислэг” хэмээн нэрлэдэг аж.