Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 8-1-36-4 санал хураах байранд саналаа өглөө. Тэрбээр “Сонгуулийн ирц өндөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл анх удаа парламентад орох нөхцөл бүрдсэн. Мөн шинжлэх ухааны салбарг, үйлдвэрчний эвлэл зэрэг салбар салбарын дуу хоолой болсон сонгууль болж байна. Залуучууд, иргэдийг санал өгөхийг уриалж байна. Ардчилал гэдэг бол төлөөллөө сонгох сонголт юм. Сонгуулийн ирц өндөр байх тусам хүлээн зөвшөөрөгдөх байдал илүү. Ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Ерөнхий сайдын хувиар 21 аймаг, салбар салбарын төлөөлөлтэй 30 гаруй уулзалт хийлээ. Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан “нэгдүгээрт улс орон, дараа нь нам, тэгээд хувийн эрх ашиг байх учиртай” гэх агуулгыг илэрхийлж байсан. Өнөөдөр энэ бүхний эрэмбэ дараалал, эрх ашиг алдагдсан. Эрх зүйт төрд байж боломжгүй үйлдэл гарах болсон. Ардчилсан нийгэмд нийтийн эзэмшилд халдсан тохиолдол байх ёсгүй. Гэвч хэм хэмжээгээ зөрчсөн. 30 жилийн хугацаанд ийм л дүгнэлт хийж байна. Тиймээс энэ сонгууль иргэд болон төрийн хамтын харилцаанд шинэ хуудас нээж байна. Зөвхөн улс төрчид тодорхойлох бус ард түмний дуу хоолой болох учиратай. Цоо шинэ парламентыг бүрдүүлэхийн тулд бодлогын мэтгэлцээнээр өрсөлдөж байна. Ардчиллын хоёр дахь давалгаа эхэлж байна” хэмээн ярилаа.