Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолбор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл болж байна” хэмээн онцлов. Тэрбээр "УИХ-ын ес дэх удаагийн сонгууль түүхэн хариуцлагатай цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог. Учир нь Ардын хувьсгалын дараагийн түүхэн 100 жилийн шинэ хуудсийг нээж байна. Ардчилал, шинэчлэлт өөрчлөлтийн хоёр дахь давалгаа болох шинэ 30 жил, шинэ сэргэлтийг эхлүүлж байна. Иймд ард иргэдэдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.