Испанийн эрдэмтэд алдарт жүжигчин, найруулагч Брюс Лигийн учир битүүлэгр үхлийн шалтгааныг 51 жилийн дараа тодруулжээ.
Тэдний үзэж байгаагаар тулааны урлагийн домогт мастерын үхлийн шалтгаан нь өвчин намдаах эм ч биш, мафийн захиалгат аллага ч биш харин ус байжээ. Энэ тухай “Clinical Kidney Journal” бичсэн байна.
Мадридын хүрээлэнгийн эрдэмтэн Присцилла Виллавалсо багийнхаа хамтаар задлан шинжилгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр, 20-р зууны дунд үеийн "луу" Брюс Ли гипонатриеми хэмээх ховор өвчинтэй байсныг илрүүлжээ.
Энэ өвчний үед хүний бөөр биеэс илүүдэл шингэнийг зайлуулж чаддагүй аж. Судлаачдын үзэж байгаагаар Брюсийн толгойд хэт их шингэн хуримтлагдсаны улмаас тэрбээр нас баржээ
Ийнхүү тэд мафийнхны захиалга эсвэл толгойны өвчн намдаах эм олноор уусан гэх мэт алдарт жүжчигчний үхлийн шалтгааны янз бүрийн хувилбарыг няцаажээ.
Брюс Ли өөрөө ч нэгэн ярилцлагадаа ус их уудаг, учир нь энэ нь түүнд урам зориг өгдөг гэж хэлсэн байдаг.