Бүгд Найрамдах Исланд Улсад зохион байгуулсан хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон. Эрэгтэйчүүдээс Т.Сайфолла суултын төрөлд мөнгө, Б.Дүвжид хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөж түрүүлэв.
Тэрбээр эл ангилалд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Өнгөрсөн жил мастеруудын ангилалд дэлхийн аварга болсон тэрбээр Ази, Номхон далай, Африк тивийн АШТ-д тэргүүн байрт шалгаран, шилдэг тамирчнаар тодорсон юм. Түүний жинд өрсөлдсөн тамирчдаас Б.Марал хүрэл медаль зүүж, шагналын тавцанд зогсжээ.