Метро “сонгуулийн хөзөр” хэвээр үлдэх үү
“Би одоо 40 настай. 45 насандаа үр хүүхдээ хөтлөн метронд сууж, энэ хотдоо амьдарна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Х.Нямбаатар дарга бид хоёрын хувьд метро барина гэдгийг баттай хэлж байна. Энэ ажлыг эхлүүлсэн” гэж УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигчП.Сайнзоригөнгөрсөн зургаадугаар сарын 14-нд твиттерт бичиж үлдээжээ. Бас тэрбээр метро барьж чадахгүй гэж шүүмжилсэн хүмүүст хандан “Галзуураад байгаарай” гэдэг үгээрээ хариу барьснаа ч сонгуулийн сурталчилгааныхаа нэг хэсэг болгосон байдаг.
2024-07-30
Тэрэлжийн зам экстрим уралдааны талбар болжээ
“Go Mongolia” уриан дор эх орноо олон улсад сурталчилж, жуулчдыг татахыг зорьж буй манай улсын зам, дэд бүтцийн нөхцөл байдал ийм байна. Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хаданд очих гэж жуулчид ийм энхэл донхол, нүхэн эвдрэлтэй замаар сэгсчүүлэхээс аргагүйд хүрчээ. Ямар сайндаа хөтөч, тайлбарлагч нар нь “Яст мэлхийн хурдаар зүтгүүлсээр Мэлхий хаданд хүрлээ. Ахиж тийшээ жуулчинтай зүглэлтгүй”, “Энэ тамын замаар олон жил зорчиж байна. Нэмээд том, жижиг нийлсэн 20 гаруй “тогоо” үүсчихэж” хэмээн ёжлон, шүүмжилж буй юм.
2024-07-30
“Боловсролгүй” иргэд эрүүл мэндээрээ дэнчин тавьж байна
Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол. Нийслэл, орон нутагт хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэл юу вэ, бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юу. Эдгээр асуултад хариулт олохын тулд эхлээд статистик мэдээллийг харах хэрэгтэй. Гэтэл манай улсад статистик мэдээллийн нэгдсэн сан алга. Төрийн байгууллагуудын өгч буй тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Монгол Улсын Засгийн газар болон судлаач, эрдэмтэд, олон нийтэд бодитой, нэгдсэн мэдээлэл ус, агаар шиг дутагдаж байна
2024-07-30
Цэцэг бус, хөшөө “суулгаж”, олны нүдийг хуурав
Нийслэл энэ зун бараг л цэцэгт “дарагдсан” гэх мэдээллийг албаныхан өгөх болсон. Тухайлбал, “Улаанбаатар хотод 15 нэр, зүйлийн 1.2 сая цэцэг суулгаад байна” гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлжээ. Харамсалтай нь, хотын зам, талбай цэцгээр дүүрч, өнгө үзэмж нь төдийлөн сайжирсангүй. 2-3 хүрэхгүй ам метр буюу хэсэгхэн газарт хэдхэн цэцэг суулгасантай хааяа нэг дайралдана. Тэдгээр нь ихэвчлэн хотын төв хэсэгт болон гол замуудын ойр орчимд л харагдах аж. Харин бусад хэсэгт, тэр тусмаа хотын захаар цэцэгт болон ногоон байгууламж нүдний гэм хэвээрээл байна
2024-07-29
Ажлыг оромдож биш, чанартай хийж суръя
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн мэт оромдож хийсэн, ашиглалтын хугацаа нь жилээр биш, сар, өдрөөр хэмжигдэхүйц хэврэг, чанаргүй ажлуудыг дээрх байдлаар нэгд нэгэнгүй тоочин бичвэл сонины зай талбай, цаг хугацаа багагүй шаардахаар байна. Иймд сүүлийн үеийн гэгдэх цөөн жишээг энд эшиллээ. Манай улсад ажлыг чанартай, өндөр түвшинд гүйцэтгэх, эзэн болж, хариуцлагатайгаар хийх тухай ойлголт бүрмөсөн хаягдсаныг эндээс харж болно. Харин аливааг хамгийн нүсэр зардлаар, хамгийн чанаргүй хийх бодлого, жишиг үе залгамжлан амь бөхтэйгөөр нутагшиж буй гэлтэй
2024-07-29
Төрийн байгууллагынхан амарч байна
Төрийн албаныхны амралт үргэлжилсээр байна. “Би мэдэхгүй, амрах гэж байгаа”, “Би мэдэхгүй, хүн нь амарсан”, “Би мэдэхгүй, амраад орсон” гэдэг үе нь таарчихлаа” гэж иргэд энэ үеийг тодорхойлдог. Яг одоо ийм сэтгэгдлийг нийгмийн сүлжээнээс олноор харж болно. Учир нь төрийн зарим байгууллагын ажил “тэг зогсож”, тэр хэрээр иргэд хоосон хаалга “мөргөж” буйгаа ийн илэрхийлж байна. Бас аль ч байгууллага руу холбогдож, мэдээлэл хүсэхэд “Хариуцсан хүн нь амарсан” гэдэг жижүүрийн үгийг нь сонссоор
2024-07-26
Дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд гудамжинд гарахдаа тулжээ
Аймшигт дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байранд толгой хоргодож байгаа. Гэтэл тэд эхнээсээ түрээсийн байрнаас хөөгдөж, очих газаргүй болсон байна. Одоогоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны эзэмшлийн жийптэй шүргэлцсэнээс дэлбэрч, ихээхэн хэмжээний гал гарсан.
2024-07-25
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад бодлого, шийдэл байна уу
МАН парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон ч хамтарсан Засаг байгуулах саймшралаар аль хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй, үймээн бужигнаантай, дангаар засагласан жилүүддээ чинээнд нь тултал дордуулж, “сэхээнд оруулсан” хүнд салбаруудаа АН, ХҮН намд бэлэг болгон өглөө хэмээх олон нийтийн хардлага, шүүмжлэл дагуулсан томилгооны гол цөмд байгаль орчны салбар зүй ёсоор багтаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа шинэ танхим бүрдүүлэхдээ зарим яамны нэрийг өөрчилж, нэгдсэн удирдлага, бодлогод зангидагдаж ирсэн салбаруудыг нааш цааш болгож, “хөдөлгөөнд оруулсан”-ы нэг нь байгаль орчин болов
2024-07-25
Борооны усыг ашигладаггүй, үерийн далан руу асгадаг гэв
Энэ сарын 20-21-нд орсон борооны улмаас нийслэлийн зургаан байршилд их хэмжээний ус тогтжээ. Холбогдох албаныхан тэдгээр байршлаас нийт 14 403 тонн ус соруулсан байна. Зөвхөн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хэмжээнд нийт 120 тонн ус соруулжээ. Тэгвэл соруулан авч буй усыг юунд ашигладаг вэ, эсвэл дахин ашиглахгүй асгадаг уу гэдгийг тодрууллаа
2024-07-24
Төр засаг“төөрсөн” үрсээ тойлно уу
Монгол Улсад энэ оны байдлаар хагас өнчин 36 363 хүүхэд бий гэж Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлсэн. Харин бүтэн өнчин 2911 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний 2707 нь албан ёсоор хэний хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, төрийн хараа хяналтаас гадуур амьдарч буйг тус комиссын гишүүн Ж.Хунан хэлсэн юм. Монгол Улсын иргэн, ганц хүүхэд ч төрийн хараа хяналтгүй, хэн нэгний асрамж, халамжаас гадуур амьдрах ёсгүй. Гэтэл эдгээр хүүхэд хөсөр хаягджээ. Харамсалтай нь, өдрөөс өдөрт тэдний эгнээ тэлсээр
2024-07-24
Улам их эрхтэй болсон УИХ-ын дарга
УИХ-ын дарга нь гишүүдээсээ илүү эрхтэй байх хууль үйлчилж ирснийг шүүмжилж, эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ үүнийг засаж залруулах ёстойг хэлж, анхааруулсан ч хэвээр үлдээжээ. Хавар, намрын гэх тодотголтойгоор жилдээ хоёр удаа зарладаг ээлжит бус чуулганы чөлөө, завсарт үүссэн анхаарал татсан, олон нийтийн эрх ашигтай холбоотой, хойшлуулшгүй асуудлыг шийдэх гэж УИХ-ын гишүүд ээлжит бусаар чуулдаг. Ямар ч шалтгаантай бай, хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгээс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарлах уу, үгүй юү гэдэг нь том эрх мэдэл юм
2024-07-24
“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ч оронд нь 16 давхар барилга барьжээ
Тодруулбал, тус төвийн сууринд өмнө нь “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд тэндэх оронч манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. Мөн анхны долоогийн нэг болох Д.Бодоо, С.Данзан нарыг ч тэнд хорьж, эрүүдэн шүүж байсан гэдэг. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг хорьж байж. Харин 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлэг болгожээ
2024-07-23
Дуу чимээний бохирдлоо хэмжиж, хянаж чадахгүй байна
Хотын зам, гудамж, талбайд тайван, чөлөөтэй, юм бодон алхах гэхээр барилга, байгууламж, зам, тээврийн хэрэгслийн дуу чимээ яршиг удаж, дарамт учруулаад байна уу. Агаар сэлбэх гээд салхивчаа нээхээр хотхон, хорооллын дундах их шуугиан, зам, барилгын ажлаас үүдэлтэй тээртэй чимээ чихийг тань дэлсэх шиг болдог уу. Хүүхэд, хөгшдөө агаарлуулъя гээд гэрээс гаргахаар бүдүүлэг жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бүдүүн яндантай спорт машин, мотоцикл хөлөглөгчид тээврийн хэрэгслийнхээ бяр чадлыг гайхуулан өндөр дуугаар “чарлуулаад” байна уу
2024-07-23
Л.Энх-Амгалангийн балгийг П.Наранбаяр баллуурдах уу
Шинээр бүрдсэн Засгийн газарт ХҮН намыг төлөөлөн орсон хоёр гишүүний нэг П.Наранбаяр маш хүнд салбар хүлээн авав. Харин сайдын “авшиг”-тай Л.Энх-Амгалан хоёр дахь яамаа даргалахаар явж, боловсролын салбар нь бахь байдгаараа үлдлээ. Улсын хамгийн чухал уг салбарын сайдын тамгыг сүүлийн гурван жил атгасан ч тэрбээр удаан хугацаанд ужгирсан асуудлуудыг төдийлөн нимгэлж чадсангүй. Тэгсэн атлаа дэвшээд ч байгаа юм шиг дараагийнхаа яамыг удирдах нь зөв үү.
2024-07-22
Түшээдийг төрийн бус байгууллагаас холдуулж дөнгөх үү
Өнгөрсөн парламент халаагаа өгөхөөс өмнө буюу энэ оны тавдугаар сард шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн 43.1.4-т “Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал” хэмээн тусгаж, гишүүдийн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан
2024-07-22
Дугуйчдын эмгэнэл буюу дуусдаггүй зам
Дугуйгаа жийгээд инээмсэглэн явдаг байсан сэтгүүлч залуу хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочид дайруулж, амиа алдлаа. Хэрэв түүний амьдардаг Толгойт дугуйн замтай, осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бол гэдэг харуусал сэтгэл хөндүүрлүүлнэ. Гарцаар яваа хүнийг, дугуйтай иргэнийг, скүүтер, мопедтой хүүхдүүдийг эрүүл ухаанаа алдсан этгээд дайрч хөнөөдөг аймшигтай нийгэмд бид амьдарч байна. Дайн дажингүй улс гэхэд итгэмээргүй олон иргэнээ ослын улмаас алдаж буй нь харамсалтай
2024-07-19
Хашхирдаг биш, хариуцлага тооцдог жишиг тогтооё, Х.Нямбаатар дарга аа
Саяхан болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы “Хотын реформ” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бүх барилгын компани газраа авлигаар авсан. Ингэж хэллээ гээд барилгын олон компанийн захирал намайг шүүхэд өгч магадгүй. Богдхан уул, Нүхт, Яармагийн газруудыг бүгдийг нь авлигаар авсан шүү дээ. Шударгаар олгосон газар, боссон хороолол нийслэлд нэг ч байхгүй” хэмээн ярьж, тус арга хэмжээг зорин ирсэн гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынханд өнөөгийн Улаанбаатарын бодит байдлыг танилцуулав
2024-07-19
Дунд гол “амьдрах”, эсэхийг хүлээх л үлдсэн үү
Дунд голын бургасыг зөөж, лаг шаврыг нь цэвэрлэх ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлсэн. Ингэхдээ голын экосистемийг алдагдуулахгүй гэж холбогдох албаныхан хэлж байв. Харамсалтай нь, Дунд голын бургасыг сугалж хаяснаар ус нь бохирдож, усны шувууд дайжиж, ямар ч урсацгүй, шалбааг болжээ. Үерээс хамгаалах нэрээр голын бургасыг тайрч, лаг шавар болгосонд иргэд ихээхэн бухимдаж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
2024-07-17