Н.АЛТАНЗУЛ: Улсын хэмжээнд сэтгэцийн 150 эмч ажиллаж буй нь маш бага тоо
Тархины бүтэц, үйл ажиллагаа, сэтгэцийн өвчин эмгэг үүсэх шалтгааныг тархи судлалаар судалж, тогтоодог. Тархийг судалснаар эсийн түвшинд ямар урвал, хэрхэн явагдан, өвчин эмгэг үүсгэж буйг мэддэг учраас тархи судлалын шинжлэх ухааны олон улсын чиг хандлагыг ойлгох, нэвтрүүлэх, туршлага хуримтлуулахаар дээрх арга хэмжээнд оролцдог. Тархи судлал бол салбар дундын шинжлэх ухаан. Үүний ололт амжилт нь техник, технологийн хөгжил, сэтгэцийн болон бие физиологийн эрүүл мэнд, сэтгэл судлал зэрэг бүх салбарт хамааралтай.
2023-08-14
Б.Мөнх-Эрдэнэ: Үерт өртсөн газруудыг гурван удаа халдваргүйжүүлсэн
Нийслэлд үерийн улмаас 41 байршилд хөрсний бохирдол үүсжээ. Үүний дагуу холбогдох байгууллагынхан гол, горхины болон хөрсний нянгийн бохирдлын шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариунд үндэслэн бохирдсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс үүнийг тодрууллаа.
2023-08-04
Ж.НАРАНЧИМЭГ: Хорвоо ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухаан залуудаж байна шүү дээ
“Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээснийг бид өмнө нь мэдээлсэн. Бөөгийн эмнэл засал, уламжлалт анагаах ухааныг бүс нутгуудтай харьцуулан, угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг талыг судлах зорилгоор Кэмбрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв, Монголын үндэсний музей хамтран “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” төслийн судалгааг энэ онд хийсэн байна. Монголын үндэсний музей тус судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор уг тусгай үзэсгэлэнг дэлгээд буй юм. Тус төсөлд судлаачаар ажилласан Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэгийн ярилцлагыг хүргэе.
2023-08-03
Г.ЁНДОНГОМБО: “Gobi H2” төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д устөрөгч экспортлохыг зорьж байна
-Австрали улсын зүгээс метан хий, устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гэж Монгол Улсад суугаа Элчин сайд нь хэлж байсан. Түүнчлэн 2021 оны долдугаар сард Ерөнхий сайд Японд айлчлах үеэр нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм билээ. Нөгөөтээгүүр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д цөмийн, устөрөгчийн эрчим хүчийг дэмжинэ гэж тусгасан. Гадаадын улс орнууд устөрөгч
2023-08-03
П.ОЮУНТУЯА: Ардын дуу бол уламжлуулах ёстой гайхамшигт өв
...Дуучин бүр өөр өөрийн өнгө аяс, хэв маяг, онцлогтой байдаг. Надад бусдаас онцгойрох, товойх юм байхгүй ээ. Дуунуудаараа зүүн Монголын ардын урлагийг үндсээр нь өвлөн тээж, бүтээн туурвиж байгаа ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгынхаа урын сангийн багахан ч гэсэн хэсгийг бүрдүүлж, уламжлалт ардын дуунуудыг өвлөн тээгчдийн нэг нь болж явдгаа хариуцлага гэж боддог...
2023-08-01
Г.Билгүүдэй: ”Монголын нууц товчоо”-г 30 гаруй оронд, 40 гаруй хэл рүү орчуулсан
“Монголын нууц товчоо” судлаач, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцлаа. Монголын түүхийн уг эх сурвалжийг 1990 оноос эхлэн судалж, 1999 онд “Аман уламжлал ба “Монголын нууц товчоо”” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан түүнээс уг зохиолын орчуулга гэсэн сэдвийн хүрээнд асууж ярилцлаа.
2023-07-28
Б.АГНУУШ: Би яг л аяны шувуу шиг
“Дэлхийн цом-2023”-т оюунаа сорих тамирчид Азербайжан улсын Баку хотыг өнөөдөр зорино. Харин Азийн наадамд оролцох нь спортын бусад төрөлд өрсөлдөх 800 гаруй тамирчн“Тойрог” гэх хаягтай, буйдхан дэлгүүрт амь халуун, хайр дүүрэн уур амьсгал буцална. Ярилцлагын маань баатар болох, онцолж харахгүй байхын аргагүй содон хэв маягтай эмэгтэй бол энэ бүхний “ээж” нь. Хуучин хувцсыг моодонд оруулах замаар хавтгайрсан хандлагыг өөрчилж буй “Шкаф”, “Тойрог”, “ReToirog” төслийн санаачлагч, баримтат гэрэл зурагчин Б.Агнууштай уншигчдаа “уулзуулж” байна.
2023-07-27
Н.ХОСБАЯР: Бурхан болоочоо хаданд оршуулах ёс дэлхийд ховор
“Чингис хаан” музейнхэн ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Мөнгөн мод” танхимдаа “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэн нээгээд буй юм. Ирэх сард ч үзүүлсээр байх уг үзэсгэлэнгээс тус музейд хадгалагдаж буй НТ III-XVI зуун хүртэлх хугацааны хадны оршуулгын дурсгалуудтай цогцоор нь танилцах боломжтой. Бидний өвөг дээдсийн бурхан болоочоо оршуулах арга, хэлбэр, ёслол, уламжлал, утга агуулга, ханан гэрээс хадан гэртээ мөнхөрсөн өөд болоочийн ертөнц бас ямар байв гэдгийг эндээс мэдэж болно. Уг үзэсгэлэнг тус музейн үзүүллэг, дэглэлтийн хэлтсийнхэн бэлтгэж гаргажээ. Тус хэлтсийг ахалж ажилладаг зураач, үзэсгэлэн, үзүүллэг дэглээч Н.Хосбаярыг уншигчдаа танилцуулахаар зэхээд байх үед “Хадан гэрийн эзэн”-г нээж таарсан юм.
2023-07-26
Б.ЖАНЧИГ: Залууст үлгэр дуурайл үзүүлэхийн тулд дугуйгаар 1350 км аяллаа
Увс аймгийн Дугуйн холбооны ахмад тамирчин, өдгөө 81 настай Б.Жанчиг багийнхаа долоон тамирчны хамт 1350 км замыг дугуйгаар туулсан юм. Тухайлбал, аймгаасаа Улаанбаатар хүртэл ес хоног дугуйгаар аялж, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар залууст сурталчилсан билээ. Хол замыг бие, сэтгэлийн хүчээр ажрахгүй даван туулж, зорилгоо биелүүлсэн түүнтэй ярилцлаа.
2023-07-25
Г.НАНСАЛМАА: Үерийн байгууламжийн төлөвлөлтийн трасст газар замбараагүй олгосон нь эрсдэлийг нэмэгдүүлсэн
ascНийслэлд баяр наадмын өмнө болон уржигдар орсон бороо олон барилга байшинг усанд автуулж, хот дундуур урсдаг голууд үерийн эрсдэлтэй түвшнээ даваад буй билээ. Энэ бүхэн голын голдирол дунд замбараагүй газар олгосноос шалтгаалсан гэж нийслэлчүүд үзээд байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайдын нэхэмжлэлийн дагуу прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, голын ай саваар олгосон газарт баригдсан барилгуудын зөвшөөрөл хууль ёсных уу гэдгийг АТГ-т шалгаж байгаа юм. Үер, газар олголт, барилга байгууламж барьсантай холбоотой асуудлаар усны барилгын зураг төслийн “Гидросооружение” ХХК-ийн захирал, зөвлөх инженер, профессор Г.Нансалмаатай ярилцлаа.
2023-07-25
Б.БАТБААТАР: Үндэсний хороо намын даргыг томилох бүрэн эрхтэй
Улмаар тус намынхан шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч “Намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь Их хуралд хадгалагдахаар ИЗНН-ын дүрэмд заасан байна. Тиймээс Үндэсний хорооны хурлаар намын даргыг томилсон нь дүрэмд нийцэхгүй” гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
2023-07-25
Т.ДАНЗАНДОРЖ: Олон жил бодсон хүслээ нэг л өдөр биелүүлсэн
Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “Бүрд” багийнхан дэд байрт шалгарч, мөнгөн медальтай нутгаа зорьсон. Багийнхаа харваачдаас Т.Данзандорж Монгол Улсын хошой мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр манай уншигчидтай сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
2023-07-24
Ч.БУЯНЖАРГАЛ: Аварга цолоо хамгаалж явах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдлаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын насанд хүрэгчдийн шагайн харвааны тэмцээнд 83 багийн 652 харваач цэц сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” ХХК-ийн багийнхан тэргүүн байрт шалгарсан юм. Тус багийн харваачид 2013 оны наадмаар анх удаа түрүүлж, нутгийнхнаа баярлуулж байв. Наадмын шагайн харваанд гарамгай мэргэн цол хүртсэн Ч.Буянжаргалтай ярилцлаа.
2023-07-24
Ж.НАРМАНДАХ: Энэ орчлонгоос чимээ шуугианыг нь хасчихвал яах бол
Сонсголын бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй арт зураач Ж.Нармандахтай ярилцлаа. Түүний “NKH Naka art уран бүтээлч” цахим хуудсаар зочлоход “Та нар хөгшин, залуу, олны танил, энгийн гээд бүгд онцгой төрсөн шүү. Амьдрал богинохон учраас уурлаж, гомдож, муу санаа гаргах хэрэггүй. Чадах зүйлээрээ бусдыг баярлуулж байгаарай” гэх үгс нүдэнд туслаа.
2023-07-19
Б.БАТБАЯСГАЛАН: Олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой
Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
2023-07-19