Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.ТУЛГА: Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тусгай гарц нээхийг талууд дэмжсэн 

Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
2023-09-08

Ш.БАТСҮХ: Идэвхтэй амьдрахын төлөө цаг зав гаргах хэрэгтэй

Түүний насандаа баймгүй эрч хүч, бэлтгэлээ таслахгүй хийдэг тууштай байдлаас олон залуус үлгэр дуурайл авдаг. Спорттой нөхөрлөсөн амьдралд нь сайхан дурсамж, өөдрөг бодол үлдээсэн тэмцээн цөөнгүй бий. Тухайлбал, БНСУ-ын Жонбук хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадмаас тэрбээр гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Тус наадмын хөнгөн атлетикийн 400, 800,1500 метрийн зайн гүйлтийн төрөлд түрүүлж, 5000 метрийнхэд удаалсан юм. Үүнээс өмнө Малайзын Куала-Лумпур хотод 2010 онд болсон мастеруудын хөнгөн атлетикийн 16 дахь удаагийн Ази тивийн АШТ-д оролцож, 5000 метрийн зайд түрүүлж байв. 
2023-09-08

Б.САРАНТУЯА: Галерейн үзэгчдээ дахин цуглуулж чадсан

Тийм болохоор хөл нь галерейн зүг явахаа больсон байсан ч юм шиг. Ийм уулзалт зохион байгуулснаар тэр гомдол нь арилах шиг болсон. Мөн манай нэгэн ажилтны гаргасан санааг ажил хэрэг болгож, гурван жил дараалан тууль хайлуулсан. Бас нэгэн онцолж хэлэх юм бол атгасан гар шиг цул болж ажилладаг манай цөөн хэдэн ажилтны мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай сэтгэл юм. Чиглүүлж, санаа өгсөн байхад залуус бүхнийг хийдэг. Цалин бага болохоор ажлаасаа гарсан, гадаад явсан нь бий л дээ. Одоо бол ажилтнуудын урам нь бага зэрэг ч гэсэн сэргэсэн. Цалинг 62 хувиар нэмэхэд хүмүүс өөдрөг болдог юм байна. Манайхнаас “Захирал аа, цалин нэмэгдэх ямар гоё юм бэ” гэж хэлсэн хүн нэг бус. Бид олон сонирхолтой контентой болсон. Ийм олон хүчин зүйлийн нөлөөгөөр галерейнхаа үзэгчдийг дахин татаж эхэлсэн юм. 
2023-09-07

О.ШИНЭБАЯР: Цахим орчин дахь сөрөг агуулгатай үг хэллэгүүд нь хэлний дархлааг сулруулах эрсдэлтэй 

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцлаа. Монгол хэлний хэрэглээ, хөгжил, дархлааны талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-09-07

ШЭННОН КОУЛИН: Монгол Улс нөөцөө ашиглан эрчим хүч экспортолж, ногоон устөрөгч үйлдвэрлэх боломжтой 

 Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтой тус банкны санхүүжилтээр манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл, үйл ажиллагааных нь бодлого чиглэлийн талаар ярилцлаа. Тэрбээр саяхан орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн юм. 
2023-09-05

Г.ЗОЛЗАЯА: Өсвөр насныхны үйлдсэн гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна 

Өсвөр насныхан олноороо нийлж дарвин гэмт хэрэгт холбогддог явдал нэлээд гардаг. Тэдэнд холбогдох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Золзаяатай ярилцлаа. 
2023-09-05

Тогтвортой хөгжлийн зорилгыг дунд, богино хугацааны бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрчимжүүлнэ 

Өнгөрсөн долдугаар сарын 10-20-д Тогтвортой хөгжлийн төлөөх Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо болж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хэрэгжилтийг үнэлсэн Үндэсний сайн дурын илтгэлээ танил цуулсан. Уг илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас ахлан боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.
2023-09-04

Б.Насанбаяр: Хүн өөрөөсөө бүгдийг хайж, шинийг нээх хэрэгтэй

Элдэвтэй, эрдэмтэй эмчтэй таарч, олзуурхан ярилцав. Түүний нэр Бодьгэрэлийн Насанбаяр. Яруу найрагч, бөх тэрбээр ХБНГУ-ын Бад Фильбэл  хотод байгуулсан хувийн эмнэлгээ удирдан ажилладаг аж. Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой, Өсвөр үеийнхний улсын аварга, чөлөөтөөр Монгол Улсын Залуучуудын аварга, ХБНГУ-ын мастеруудын аварга шалгаруулах тэмцээний 2017, 2018 оны мөнгө, хүрэл медальтай түүнтэй эх орондоо амраад буцахынх нь өмнө уулзсан юм.
2023-09-04

Д.ОЮУНЦЭЦЭГ: Рашааны нөөцийг тогтоож, зүй зохисгүй хэрэглээг хязгаарлах шаардлагатай 

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Оюунцэцэгтэй манай орны рашааны нөөц, хэрэглээ болон сүүлийн үеийн судалгааны талаар ярилцлаа. 
2023-09-01

Т.ОТГОНБУЛГАН: Миний хамгийн залуу шавь гуравтай, ахмад нь 65 настай 

Австри улсын нийслэл Вена хот дахь Хөгжмийн их сургуулийн магистрант, тус хот дахь “Ямаха” хөгжмийн сургуулийн багш Т.Отгонбулгантай холбогдож ярилцсан юм. Сонгодог хөгжмийн өлгий нутагт сурч, ажиллаж буй монгол залуу хүний амьдрал, аж байдлын талаар түүнээс тодрууллаа. 
2023-08-30

Д.НОМИНЗУЛ: Гэрийнхэндээ амлалт өгч, жүдогийн дэвжээнд дахин гарсан

Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай тэрбээр өмнө нь самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр түрүүлж, олон улсын тэмцээнд зодоглох замаа засжээ. Узбекистан улсад болсон самбо бөхийн Азийн АШТ-д аваргалж, Сербид зохион байгуулсан өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн нь түүний амжилтын эхлэл байв. 
2023-08-29

М.МӨНГӨНЦЭЦЭГ: Монгол хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хөдөлгөөнүүдийг бий биелгээ агуулдгаараа онцлогтой 

Хөдөлгөөний хомсдол тахлын хэмжээнд яригдах болсон өнөө үед бид түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ. Ялангуяа манай өв уламжлалд уг асуудлыг шийдэх гаргалгаа бий юү гэдгийг эрэн хайж бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, ахмад, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш тэрбээр уг салбарт 44 жил ажиллаж буй юм. 
2023-08-29

“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулсан зардлаа 8-10 жилд нөхөх боломжтой” 

Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сард 30-40 хувиар, төлбөрөө 400 000- 500 000 төгрөгөөр бууруулж чадсан. 
2023-08-28

Нийгэм Д.Ариунтунгалаг: Монгол Улсын хүн амын ердөө 39 хувь нь баталгаат ундны ус хэрэглэж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Хүмүүс ундандаа аюулгүй, цэвэр ус хэрэглэж чадаж байгаа, эсэхийг тус байгууллагаас ДЭМБ-тай хамтран олон улсын түвшинд судалж, нөхцөл байдлын тайланг энэ онд олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон, цаашид бид юунд анхаарах талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.  
2023-08-25

 А.АМГАЛАНБОЛД: Сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоохдоо төлөгдөхүйц байх зарчим баримталсан 

Харин Улсын дээд шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг батлан, олон нийтэд танилцуулаад байгаа юм. Эдгээр хууль, журмаар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл тогтоох үүргийг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэсэн. Тэгвэл тус байгууллагынхан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хэр зэрэг базаасан, ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар ШШҮХ-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хошууч А.Амгаланболдтой ярилцлаа. 
2023-08-21

Б.БАТБААТАР: Нэг нам төрийн эрх барьж, бусад нь түүнд үйлчилдэг тогтолцоо бүрдүүлэх нь 

Байгуулагдсан цагаасаа парламентад тасралтгүй 16 жил төлөөлөлтэй ажилласан цорын ганц гуравдагч хүчин бол ИЗНН. Тус намынхан хоёр сарын өмнө даргаа сольж, Б.Батбаатарыг сонгоод буй бөгөөд ирэх сард их хурлаа хийхээр товлоод байна. Тэрбээр 2004 онд АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж УИХ-д сонгогдсоноор тухайн үедээ хамгийн залуу түшээдийн нэг болж байв. Улмаар 2016 онд ИЗНН-д элссэн юм. Түүнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. 
2023-08-21

С.Удвал: Хүмүүсийн дайралтаас болж амиа хорлох талаар бодсон

Соёлын яам, БОАЖЯ-ны урилгаар Монголд ирсэн “Nas Daily”-ийн контентний нэг хэсэгт оролцсон, фитнесийн тамирчин С.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
2023-08-16

Н.АЛТАНЗУЛ: Улсын хэмжээнд сэтгэцийн 150 эмч ажиллаж буй нь маш бага тоо

Тархины бүтэц, үйл ажиллагаа, сэтгэцийн өвчин эмгэг үүсэх шалтгааныг тархи судлалаар судалж, тогтоодог. Тархийг судалснаар эсийн түвшинд ямар урвал, хэрхэн явагдан, өвчин эмгэг үүсгэж буйг мэддэг учраас тархи судлалын шинжлэх ухааны олон улсын чиг хандлагыг ойлгох, нэвтрүүлэх, туршлага хуримтлуулахаар дээрх арга хэмжээнд оролцдог. Тархи судлал бол салбар дундын шинжлэх ухаан. Үүний ололт амжилт нь техник, технологийн хөгжил, сэтгэцийн болон бие физиологийн эрүүл мэнд, сэтгэл судлал зэрэг бүх салбарт хамааралтай. 
2023-08-14