Шинжлэх ухааны академийн дэргэдэх Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эмнэл зүйн нейросайнсын салбарын эрхлэгч Б.Үүрийнтуяатай ярилцлаа. Тэрбээр 2021 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд байгууллагын сэтгэл судлалаар магистрын зэрэг хамгаалсан, тархи, нойр судлалын чиглэлээр ажилладаг залуу судлаачдын нэг билээ.
-Нейросайнс буюу тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг манай улсад хөгжүүлж, энэ чиглэлийн судалгааны ажлууд хийгээд төдийлөн удаагүй байх шиг. Хүмүүс хэр зэрэг сонирхож, танай хүрээлэнгийн судалгаанд хамрагдаж байна вэ?
-Тархи судлал, тархи судлалын шинжлэх ухааныг энгийн, ойлгомжтой байдлаар товч тайлбарлах нь зүйтэй байх. Оюун ухаан хэрхэн бүрэлдэн тогтож, хөгжин, улмаар танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон сэтгэхүйн бусад чадвар бие хүнийг хэрхэн бий болгодгийг орчин үеийн технологийн тусламжтайгаар молекулын түвшинд судалдаг суурь шинжлэх ухааныг тархи судлал гэж болно. Нөгөөтээгүүр, тархи судлалын сүүлийн үеийн арга аргачлал нь технологийн дэвшилд суурилдаг, бас тархины бүтцийг дуурайн хийдэг технологи болох хиймэл оюун ухааны хөгжилтэй салшгүй холбоотой. Тиймээс техникийн шинжлэх ухаан, молекул биологи, генетик, генийн инженерчлэл, микробиологи зэрэгтэй нягт холбоотойгоор салбар дундын шинжлэх ухаан болон хөгжиж байна. Манай улсын хувьд 2021 онд Шинжлэх ухааны академийн дэргэд Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг байгуулсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй шинжлэх ухааны “залуу” салбар.
Жишээ нь, согтууруулах ундаатай бүтээгдэхүүн бага зэрэг хэрэглэвэл сайн унтана гэж ойлгодог. Гэтэл архи, дарс нь түр зуурын өдөөлт үүсгэн хүнийг тайвшруулдаг ч урт хугацаанд унтах чадваргүй болгодог. Эдгээр нь тархинаас ялгарч буй долгионыг саатуулдаг учир гүн нойрсуулж чаддаггүй. Түүнчлэн унтахын өмнө, ялангуяа 18.00 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийдэг, зөв хооллодог, бөх унтдаг бол хүн хэд ч наслах боломжтой гэж орчин үед үздэг болсон.
-Нейросайнсын лабораторийнхан нойр судлалын чиглэлээр судалгаа хийж буй гэсэн. Энэ талаараа тодруулна уу?
-2022 оны нэгдүгээр сараас нойрны судалгаа хийж эхэлсэн. Үүнийг нойрны лабароторид шөнийн турш хийдэг бөгөөд тоног төхөөрөмж, асуумжид үндэслэн явуулдаг. Бид 17-40 насны200 гаруй хүнийг хамруулсан. Үүгээр оюутнууд нойрны чанар муутай байна гэсэн дүн гарсан. Ер нь хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь нойрны чанар муутай буюу бөх унтаж чаддаггүй, хурхирдаг, амьсгал тасалдах хам шинжтэй байна. Энэ нь унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрж чаддаггүй, дөрвөн түвшний нойроо хангалттай авдаггүй, унтаж байхдаа ярьдаг, хурхирдаг, амьсгал нь тасалддаг зэрэг эмгэгтэй гэсэн үг.
-Нойрны чанар муу, эмгэгтэй байх нь ямар сөрөг үр дагаварт хүргэдэг бол?
-Товчхондоо нойрны чанар муудах тусам амьдралын чанар мууддаг. Стресстэй, архаг ядаргаатай, өвчлөмтгий болдог. Өвчлөмтгий, ажлын бүтээмж тааруу байна гэдэг нь л тухайн иргэн, гэр бүлийн эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн үг. Үүгээрээ амьдралын чанар муудах томоохон шалтгаан болох юм.
-Бөх унтаж чадахгүй, сэрвэлзээд байхад юу нөлөөлдөг вэ?
-Хүн байгалийн амьтан учраас нар жаргахад унтаж, мандахад сэрэх ёстой гэж онолын хувьд үздэг. Ийм боломж байхгүй ч насанд хүрсэн хүн 22.00 цаг гэхэд орондоо орж, багадаа найман цаг бөх амрах ёстой. Энэ хугацаанд дээр дурдсан эмгэг илрэхгүй байвал гүн нойрсож байна гэж дүгнэдэг. Гэтэл хүмүүсийн олонх нь унтах цагаасаа 3-4 цаг хэтрүүлэх, цэнхэр буюу гар утас, зурагтын дэлгэцийн туяанд хэт удаан байсны улмаас нойргүйдэл, ядаргаанд өртөж байна. Өдөрт наймаас дээш цаг унтаад ч хангалттай амарч чадахгүй байгаа нь гар утас, дэлгэцийн хэрэглээ хэт өндөр байгаатай шууд холбоотой.
Ядаж л унтахаасаа нэг цагийн өмнө зурагт, гар утсаа унтраах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийн хувьд 22.00 цагаас өмнө унтсан байх ёстой. 22.00 цаг гэхэд өсөлтийн даавар ялгарч эхэлдэг учраас аль болох эрт унтах нь зөв. Оройтож унтсанаар биеийн болон оюун ухааных нь өсөлт саарч, хичээлдээ идэвхгүй, дургүй болж, сурлагынх нь чанар мууддаг. Хүүхдүүд унтаж байх үедээ өдөр сурсан мэдлэгээ хоёр дахин илүү боловсруулдаг гэж үздэг. Тиймээс эрт унтах, гүн нойрсох тусам ой тогтоолт нь сайжирч, хичээлдээ дуртай болж, сайн суралцана гэж ойлгож болно.
-Чанартай нойрсохын тулд яах хэрэгтэй вэ?
-Ер нь нойргүйдэл нь хүний сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой учраас цогц, урт хугацааны эмчилгээ хэрэгтэй болдог. Унтаж чадахгүй хөрвөөх, шөнийг унтахгүй өнгөрүүлэх зэргийг эмээр эдгээхэд хялбар биш. Тиймээс ч манай лаборатори эмчилгээ санал болгодог. 250 000-280 000 төгрөг төлж багцын үйлчилгээ авч болдог. Үүнд тархи судлаач болон сэтгэл зүйчтэй уулзах, шүдний зургаа авхуулж, буруу зуулттай, эсэхээ тодорхойлуулж, хурхирах эмгэгээ оношлуулах багтана. Нэг үеэ бодвол ийм үйлчилгээ авах хүмүүсийн тоо өссөн.
Гэхдээ лабораторийнхоо хүчин чадал, ажлын ачааллаас шалтгаалж бид олон хүнд үйлчилж чадахгүй байна. Бас манай эмч нар орон нутагт руу явж үзлэг, судалгаа хийдэгтэй холбоотой. Үүнээс гадна иргэд өөрсдийгөө дур мэдэн эмчилдэг буруу хандлага их байна. Жишээ нь, согтууруулахундаатайбүтээгдэхүүн бага зэрэг хэрэглэвэл сайн унтана гэж ойлгодог. Гэтэл архи, дарс нь түр зуурын өдөөлт үүсгэн хүнийг тайвшруулдагч урт хугацаанд унтах чадваргүй болгодог. Эдгээр нь тархинаас ялгарч буй долгионыг саатуулдаг учир гүн нойрсуулж чаддаггүй. Түүнчлэн унтахын өмнө, ялангуяа 18.00 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийдэг, зөв хооллодог, бөх унтдаг бол хүн хэд ч наслах боломжтой гэж орчин үед үздэг болсон. Тиймээс амьдралын зөв дадалд суралцан, гүн нойрсдог болох нь чухал.
-Коронавирусээр өвчилсөн, өвчлөөгүй хүмүүсийг хамруулсан, харьцуулсан судалгаа хийж байгаа гэсэн. Үүний үр дүн гарах болж байгаа юу?
-Манай хүрээлэнгээс цар тахал иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, нойрны чанарт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Энэ нь2025 он хүртэл хийх томоохон судалгаа, төсөл юм. Одоогоор Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Баян-Өлгий, Хэнтий аймгийн 640 орчим хүнийг хамруулаад байна. Удахгүй Хөвсгөл явж судалгаа, үзлэгээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Манай орны төв болон баруун, зүүн бүсийн иргэдийн төлөөлөл, хилийн цэргийн ангиудын ажилтнуудыг хамруулах юм. Судалгааны дүнгээ урьдчилсан байдлаар нэгтгэж буй бөгөөд хамрагдсан хүмүүсийн 70 орчим хувь нь коронавирусээр өвчилсөн юм билээ. Эмчийн үзлэг болон багажийн шинжилгээ, асуумжийн тусламжтайгаар судалгаа хийж буй. Үүний зарим үр дүнгээс хуваалцахад, коронавирусны халдвар авсан хүмүүст 1-2 жилийн дараа эмгэг шинж тэмдэг илэрч байна.
Тухайлбал, ажлын бүтээмж буурч, мартамхай болж, сульдан, архаг ядаргаанд өртөж байгаа нь түгээмэл ажиглагдсан. Хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааныхаа хүрээнд хилийн заставт ажиллаж буй албан хаагчдын сэтгэл зүй, нойрны чанарыг мөн тодорхойлохыг зорьж байна. Тэнд ажиллагсдын унтах, сэрэх цаг тодорхой, интернэтийн төвлөрсөн сүлжээгүй, гар утас, зурагтын хэтрүүлсэн хэрэглээгүй юм билээ. Гэтэл архаг ядаргаатай, сэтгэл түгшилттэй, нойрны чанар муу гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хилийн заставт ажиллах хүч хомсдолтой, ачаалал ихтэй, жижүүр манаанд хонож ажилладагтай нь холбоотой болов уу. Гэхдээ судалгааны эцсийн дүгнэлт хараахан гараагүй. Мөн байлдагчдын сэтгэл зүйг үнэлэх, тодорхойлох судалгаа хийж байгаа ч цэргийн байгууллага, хил хамгаалах онцгой бүс гэдэг утгаараа мэдээлэл нь нууцлалтай учраас илүү ихийг ярьж болохгүй байна.
-Судалгаануудын үр дүн гараагүй, үргэлжилж буй юм байна. Гэхдээ өдгөө мэдэгдэж буй мэдээллээс юу дүгнэж хэлж болох вэ?
-Хил хамгаалах байгууллагынхныг оролцуулахгүйгээр орон нутгийнхны хувьд Улаанбаатарт амьдарч буй хүмүүсээс стресс багатай, нойрны чанар сайн байна. Нийслэл рүү дөхсөн, ойрхон амьдардаг болох тусам архаг ядаргаа, нойргүйдэлтэй, стресстэй болж буй нь анзаарагдсан. Тиймээс дээр дурдсанаар эрт унтаж, унтахын өмнө цэнхэр туяанаас хол байж, идэвхтэй хөдөлж, зөв хооллох хэрэгтэй. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол эмнэлэг, нойр судалгааны төвд хандан, эмчлүүлэх нь зөв.
-Та их сургуулиа төгсөөд хоёр жил л болж буй залуу мэргэжилтэн. Судалгааны хүрээлэнд ажиллахад ахуй хангамж хэр байдаг бол. Цалин нь хүрэлцдэг үү. Ер нь судлаачдаа манай улс хэрхэн дэмждэг вэ?
-Төсвийн байгууллага учраас цалин өндөр биш. Гэхдээ өнгөрсөн долоодугаар сард цалин нэмэгдэж, арай дээр болсон. Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн дөрвөн салбар нэгжид нийт 15 хүн ажилладаг. Нэгт нь 3-4 хүн л ажилладаг гэсэн үг. Хүн хүч багатай. Гэхдээ мэргэжилтнүүдээ, судлаачдаа боломжийн хэрээр дэмждэг. Тархи, сэтгэл судлалын чиглэлээр өндөр хөгжилтэй оронд цөөнгүй мэргэжилтэн өдгөө бэлтгэж буй. Би ч гэсэн гадаадад нойр судлалын чиглэлээрээ докторын зэрэг хамгаалах төлөвлөгөөтэй.