Global Finance (АНУ) ядуурлын түвшингээр нь улс орнуудын зэрэглэлийг гаргажээ. Энэхүү зэрэглэлээр Монгол Улс жагсаалтын 87 дугаарт бичигдэв. Санхүүгийн шинжээч Лука Вентура “ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн гаргасан энэхүү чансааг индексжүүлэх өвөрмөц системийг ашигладаг. Жагсаалтын эхэнд хамгийн ядуу орнууд, харин хамгийн баян улсууд хамгийн сүүлд орсон байна” хэмээн ярилаа.
Нэг иргэн өдөрт дунджаар 1.12 ам.доллар зарцуулдаг Өмнөд Судан улс жагсаалтын 1-р байранд оржээ. Харин жагсаалтын хамгийн сүүлд АНУ, Сан Марино, Швейцарь, АНЭУ, Катар, Сингапур, Ирланд, Макао, Люксембург зэрэг улсууд эрэмбэлэгдэв. Монгол Улс 190 орноос 87 дугаар байрт оржээ. Тус улсын ДНБ нэг хүнд ногдох хэмжээ жилд 16504 ам.доллар аж.
Эх сурвалж: Акипресс